Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

2021-03-10,   318

Төрсөн ах нь дүүгээ онц ноцтойгоор амийг нь бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн онд гарсан.  Уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд бүх насаар нь хорих ял төлөвлөсөн байна.

Сануулахад, өнгөрсөн оны 11-р сарын 03-ны өдөр 16 настай охин хичээлдээ явна  гэж гэрэсээ гараад ор сураггүй алга болсон тул ар гэрийнхэн нь цагдаад хандсан байдаг. Улмаар охины цогцсыг  2020-11-23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайнд дэвтэр номны хамт байхыг нь олсон.

Талийгаач охиныг хөнөөгөөд мөчилсөн байсан бөгөөд уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч ах нь үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ