АТГ-аас шалгаж буй Ж.Пунцагийг ажлаас нь чөлөөлжээ

2022-02-16,   512

"УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард АТГ-аас хоёр өдрийн турш саатуулаад байсан юм. Тодруулбал, Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Тэмүүлэн Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ Ж.Пунцагт холбогдох асуултад хариулсан юм. Ингэхдээ "Хоёр өдөр саатуулаад сулласан нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэсэн үг биш. Үргэлжилж байгаа" хэмээсэн билээ.


АТГ-аас шалгаж буй Ж.Пунцагийг ажлаас нь чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ