ХҮТ-4: Ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол банкны мэдээллийн санд орно

2022-02-16,   634

Монгол улсын Засгийн газраас цар тахлын тухай хуулийн хүрээнд бүх айл өрх болон зарим ААНБ-ын тог, дулаан, цахилгааны төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хариуцан төлж байсан. Харин он гарснаас иргэд өөрсдөө дулаан, усныхаа мөнгийг төлж эхэлсэн. Гэтэл иргэдийн зүгээс тог, ус, дулааны мөнгө өмнөхөөс хэд дахин нэмэгдэж тооцогдож байна гэх санал гомдлыг ихээхэн гаргаад буй. Тэгвэл ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол Монгол банкны мэдээллийн санд орно гэдгийг ХҮТ-4-өөс айлуудад сануулж, мэдэгдэл хүргүүлжээ. Тэгвэл энэ талаар Монгол банкнаас тодруулахад " Манай банкны зүгээс ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд мэдээллийн санд бүртгэнэ гэсэн асуудал байхгүй. Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй" гэдгээ мэдэгдлээ.
ХҮТ-4: Ус, дулааны мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол банкны мэдээллийн санд орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ