Тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон

2022-02-16,   582

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд  нийслэлчүүдийн дунд "Орос 3” хэмээн нэрлэгдсэн Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл тархаж байна. 
 
Тэгвэл тэр үнэхээр хөрөнгөлөг нэгэн үү? АТГ-т хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг нэмэлтгүйгээр хүргэе. 
 
Ж.Соронзон захирал дөрвөн жилийн өмнө жилийн 149 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байжээ. Харин өнгөрсөн жилийн байдлаар түүний хөрөнгө орлого 185 сая төгрөг болон нэмэгджээ. Гэр бүлийн гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жилдээ 58-100 сая төгрөгийн орлогыг олж байсан байх юм. Харин энэ зуур тэдний үл хөдлөх, мал гээд хөрөнгө нь хэдэн төрлөөрөө нэмэгдэж, тэрбумд хүрчээ.
 
Тодруулбал, 2017 онд 622 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөтэй байсан Ж.Соронзон захирлын үл хөдлөх хөрөнгө өнөөдөр ТЭРБУМААР үнэлэгдэж байна. Мөн тэднийх 2019 онд 83 сая төгрөгийн үнэлгээ бүхий 83 адууг ХОМ-тээ мэдүүлж байсан бол 2020 онд 148 адууг мөн л 83 сая төгрөгөөр үнэлэн мэдүүлжээ. 
 
Ж.Соронзон захирлынх 5га нэг, 700м2-аар хоёр, 800м2 нэг гээд нийт дөрвөн эзэмшлийн газартай. Насаараа төрийн албанд хүчин зүтгэсэн гэр бүлийн хувьд яаж, хэрхэн хуримтлуулсан бол гэхээр хөрөнгө орлого байгааг уншигч та харж байна. 
 
Ж.Соронзон захирал 469 сая төгрөгийн хадгаламжтай. 2017 оны хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ 259 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол дөрвөн жилийн дараа ийнхүү хөрөнгөө, хадгаламжаа ч нэмэгдүүлж чадсан байгаа нь анхаарал татна.

Тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ