Цахилгаан шат хийхээр бэлдсэн нүх рүү унаж амиа алджээ

2022-02-17,   271

Баригдаж байсан барилгын цахилгаан шатны хонгил руу хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 
 
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос хүний цогцос гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. 
 
Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 19:42 цагт очиход тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 52 настай эрэгтэй Ц-ын цогцсыг цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Цахилгаан шат хийхээр бэлдсэн нүх рүү унаж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0