Хөгжлийн банк төв байраа ХХБ-аас 28 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэжээ

2022-02-17,   473

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болоод байгаа. Тэгвэл тус банктай холбоотой бас нэг мэдээллийг нэгэн иргэн нийгмийн сүлжээндээ байршуулсан байна. Тодруулбал, Хөгжлийн банкны төв байр ХХБ-ны 11, 12 дугаар давхар байрладаг бөгөөд энэхүү 2 давхрыг 28 тэрбумаар буюу байж болох хамгийн өндөр үнээр худалдан авсан гэх мэдээлэл юм.
 
Тухайн иргэн энэ  талаар "Манай банкны одоо байрлаж байгаа байрны түүх гэж бүр үлгэр домог цаашаа юм байдаг 
 
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ төв байрны 11-12-р давхарт байрладаг юм. Энэ байрыг манайх 28 тэрбум төгрөгөөр авсан. Тэгтэл энэ банк бүтэн байраа бараг тэр мөнгөөр нь барьсан гэж байгаа. Зах зээлийн үнийг хэд ч нугалаад байгаам бүү мэд. За тэгээд хэн ингэв гээд гэрээ хийсэн удирдлагуудыг шүүхэд өгөөд эцэстээ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсээгүй. 
 
Ингээд л улсынхаа хамгийн үнэтэй м2 бүхий байрыг авсан болтой. 
 
Дээрээс нь одоо амралтын өдөр нтр банкин дээр хуралдах гэхээр нэрээ түрүүлж өгч орно. Хэнд өгөхүү гэсэн Худалдаа хөгжлийн банкны хамгаалалтанд өгнө. За тэр банк нь өөрөө бас эзнийх нь хамаарал бүхий компаниуд нь манай зээлдэгчид байх жишээний"  гэсэн байна. 
 

Хөгжлийн банк төв байраа ХХБ-аас 28 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ