Хуриманд оролцож байсан 13 хүн худаг руу унаж нас баржээ

2022-02-17,   4484

Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужид хуримын ёслолд оролцож байсан 13 хүн худаг руу унаж нас баржээ.  Талийгаачдын дунд мөн хүүхдүүд байсан аж.
 
Цагдаагийн албан хаагчдын мэдээлснээр худгийг таглаж тавьсан төмөр хавтан дээр хохирогчид сууж байжээ. Улмаар хавтан дийлэлгүй цөмөрч, тэд доош унасан байна. Хавтан унасны дараа 11 хүн газар дээрээ нас барсан бол хоёр хүн эмнэлэгт очоод энджээ.
 
Уг харамсалтай явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Наренда Моди эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Уттар Прадеш мужийн ерөнхий сайд Йоги Адитянат дүүргийн удирдлагуудаас хохирогчдын ар гэрийнхэнд туслахыг хүсжээ.
Ослын газар
 
Эх сурвалж: BBC

Хуриманд оролцож байсан 13 хүн худаг руу унаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ