Шүүхийн шийдвэрээр байр нь хураагдах гэж байсан иргэн амиа хорложээ

2022-02-18,   4299

Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт эрэгтэй хүн доошоо харсан байдалтай цус алдаад, хажууд нь хутга байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлага мэдээллийг шалгахад тус хорооны ...-р байрны ... тоотод оршин суугч байв. Амь хохирогч нь өөрийн байраа барьцаанд тавьсан байжээ. Барьцаанд тавьсан байр нь шүүхийн шийдвэрээр хураагдах шийдвэр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Түүний биед түнх орчимд 1,2см орчим шарх үүсэн нас баржээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Шүүхийн шийдвэрээр байр нь хураагдах гэж байсан иргэн амиа хорложээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 02:26:38
    Бадрал: Дэлхийд байхгүй хүүтэй
Шинэ мэдээ