Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг цагдан хорилоо

2022-02-18,   593

Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнийг гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьжээ. Хөгжлийн банкны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлж, нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг цагдан хорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ