​ ИРГЭНЭЭ ИНГЭТЭЛ БИТГИЙ ЗОВОО Л ДОО, ТӨРИЙНХӨӨН, ДАРГА НАРАА...

2022-02-20,   1862

Баянхонгор сумын 9 дугаар багийн иргэн Ц.Соронзонболд одоогоос 18 орчим жилийн өмнө автоослын улмаас хоёр хөлөө тайруулж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч тэргэнцэрт суужээ.
 
Тэрээр хугацаагүйгээр группт орсон боловч энэ он гараад группын мөнгөнөөс нь түүнийг хасчихжээ.
 
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай зовлонд өртөж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан энэ настан улсаас өгдөг тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлгогоггүй.
 
Хөгжлийн бэрхшээлтэй, 2 хөлгүй хүнд байтугай бүрэн бүтэнд нь ажил олддоггүй энэ нийгэмд тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлоггүй байгаа нь түүний буруу биш.
 
Төрөөс өгдөг тэтэгэмжийн ганц орлогоосоо хасагдсан тэрээр уламжлалт цагаан сараа ч тэмдэглэж чадаагүй бөгөөд эм тангаа ч авч уух мөнгөггүй аргаа барж сууна.
 
Халамжийн грүппын мөнгө хариуцдаг мэргэжилтнээс асуухаар эмч нар нь мэднэ, эмч нараас асуухаар халамжийн мэргэжилтэн мэднэ хэмээн 2 сар гаруй түүнийг хэдэн байгууллагын дунд явуулсаар байна.
 
Хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг тэрээр эмний мөнгөггүйн улмаас бие нь маш их өвдөж, аргаа барсан энэ настан Баянхонгор аймгийнхаа төв талбай дээр өлсгөлөн зарлахаар шийдээд байна.
 
Төрийн байгууллагынхаан...Түмний төлөө ажиллахаар тангараг өргөсөн төрийн албан хаагчид аа...Иргэнээ ингэтэл нь битгий зовоо. Хөлгүй байтугай хөлтэйд нь хэцүү ш дээ, хүнд сурталтай төрийн байгууллагуудаар ингэж явах чинь.
 
Өлсгөлөн зарлахаас нь өмнө асуудлыг нь шийдэж өг. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй энэ иргэнийг группын мөнгөнөөс нь хассанаа тайлбарла, өмнөх саруудынх нь мөнгийг нөхөж олго...Тэр чинь ядарсан иргэндээ төрөөс өгч буй халамж хайрын төлбөр. Та нар ямар түрүйвчнээсээ гаргаж өгөх гэж байгаа биш...
 
 
No description available.

​ ИРГЭНЭЭ ИНГЭТЭЛ БИТГИЙ ЗОВОО Л ДОО, ТӨРИЙНХӨӨН, ДАРГА НАРАА...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-22 11:55:07
    asaa: iim baitygai bvten hvniig hahyilaar halamjind oryylj bj ichenshvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-22 11:55:05
    asaa: iim baitygai bvten hvniig hahyilaar halamjind oryylj bj ichenshvv