​Эмийн сангууд: Натри хлорид, рингер, дуслын систем, зарим эм тасраад 14-өөс дээш хонож байна

2022-02-21,   481

Сүүлийн үед иргэд цахим орчинд натри хлорид, рингер, дуслын систем, тариур авна гэсэн зар мэдээлэл эрс ихсэв. Эрэлт их байгаа ч олдоц муу байна гэс шүүмжлэл ч нийгэмд байна. Тиймээс бодит байдал дээр эдгээр эм, тарианы олдоц хэр байгааг  эмийн сангуудаас тодрууллаа.
 
Сансарын колонкийн орчимп байрлах эмийн сангийн эм зүйч Х.Мөнхнасан: Манай  эмийн санд хилийн гацаанаас болж арванхоёрдугаар сарын сүүлээс хойш натри хлорид, рингер тасраад удаж байна.Үүнээс гадна иргэдийн асууж буй олон эм тасарсан. Жишээлбэл, өдөр тутамдаа шахуу хэрэглэдэг толгойны өвчин намдаах эмнүүд ирээгүй 14 хонож байгаа гэв.
 
Армон фармын жор баригч Б.Отгонзаяа: Натри болон рингер 14 хоног тасраад олдохгүй байна. Өөр нэн шаардлагатай үрэвслийн эмнүүд, зүрхний тэжээлийн эм, зарим антибиотикийн хомсдолд орсон. Өдөрт 30-40 хүн шингэн, рингер асууж орж ирж байна гэв.
 
Сансарын туннельд байрлах эмийн сангууд:
 
Эмийн сан 1:  Уг эмийн санд натри хлорид, рингер зэрэг байх боловч дуслын систем, тариур тасраад тав хонож байгаа аж.
 
Эмийн сан 2: Натри  хлорид, рингер, полдамик тасраад хоёр дахь сартайгаа золгож байгаа аж.
 
Эмийн сан 3:  Тус эмийн санд дусал дагалдах хэрэгслүүд байгаа. Харин 0,9-тэй натри дууссан. Рингерийн хувьд тасарсан учир ОХУ-аас 200мл-тэй рингерийг оруулж ирсэн байна. 
 
Эрүүл мэндийн шалтгаанаар тариа тариулах, шингэн хийлгэх шаардлагатай хүмүүс хаа сайгүй эдгээрийг хайж байгаа ч дийлэнх газарт иймэрхүү дүр зураг угтаж байх аж. Тиймээс иргэд эмийн сангуудаас бус гар дээрээс цахим орчинд зар тавин хайх тохиолдлууд элбэг байна. Натри хлоридыг тариа тарих, найруулах, тариа шингэлэх зорилгоор хэрэглэдэг байна. Харин рингерийн хордлого тайлах, цус шингэлэх гэх мэт үеүүдэд хэрэглэх заалттай аж.
 
 
 
эх сурвалж : Itoim.mn

​Эмийн сангууд: Натри хлорид, рингер, дуслын систем, зарим эм тасраад 14-өөс дээш хонож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ