2021 оны аравдугаар сард 62 настай эр Ю дагавар охиндоо бэлгийн сэдлээр хүч хэрэглэж, дараа нь "Чамаас болж дандаа хэрүүл үүсдэг" хэмээгээд зодсон, заазуур барьж дайрсан хэрэг гарчээ. Хэрэгт холбогдох шүүх хурал 2022 оны нэгдүгээр сарын 10-нд болж, шүүгдэгчид таван жилийн хорих ял оноосон байна.
Хэргийг тодруулбал, ээжийг нь ажилтай байх үеэр Ю дагавар охиныхоо дотуур өмдөнд гараа оруулж, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийн оролдсон байна. Үйлдлийг хохирогч охины 20 настай, хэлгүй дүү харж байсан тул таслан зогсоожээ. Маргааш нь охин болсон явдлын улмаас хэд хэдэн удаа таталт өгчээ. Энэ тухайгаа ээждээ хэлж, "Дахиж битгий ингэ гэж хэлээд өгөөч" гэж хандсан байна.
Орой нь Ю согтуу байсан бөгөөд "Чамаас болж хэрүүл үүсдэг. Хоёр хүн муудалцууллаа" гэсэн агуулгаар охиныг заазуур барин хөөж, үсдэн газар мөргүүлжээ. Охин хацар дахь зүсэгдсэн мөрөө заазуурных гэж мэдүүлсэн байна. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ю-г гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ял оноожээ.
Дагавар охиноо хүчирхийлж, заазуур барин хөөcөн хойд аавд Таван жилийн ял өгчээ |
|