ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн

2022-02-21,   489

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаад шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн хамаарал бүхий түүний эгч Х.Хашчимэгийн удирддаг, Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  
 
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн. Харин тэдний бүрэн эрхийг түр түтгэлзүүлэх эсэх асуудал нь удахгүй шийдэгдэх байх" гэх мэдээллийг өглөө. 
 
Ташрамд өгүүлэхэд, Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий Вестерн холд ХХК 28 сая ам.доллар, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий Түгээмэлтүмэн хишигтэн ХХК-д 18.5 тэрбум төгрөг, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн Шанх Майнинг ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. 
 

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ