Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

2022-02-21,   3804

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаад шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий "Вестерн холд" ХХК нь 2019 онд Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын зээл авсан байдаг. Зээлийн төлөлт хэвийн үргэлжилж байгаа ч дээрх компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 
 

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-23 14:56:53
    zochin: zov
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-23 14:56:52
    zochin: zov
Шинэ мэдээ