Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорилоо

2022-02-21,   617

Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан ч өнөө хэр нь зээлээ төлөөгүй яваа 25 компанийн нэрийг олон нийтэд зарлаад буй.
 
"Нью Яармаг Хаусинг прожект" ХХК хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.
 
Ерөнхийлөгчийн гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь өмнө нь мөн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан түүхтэй. Энэ нь түүнийг ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий этгээд болохыг харуулж байна.
 
“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.
 
Тэгвэл прокуророос Ц.Ууганбаярыг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснийг Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 12 цагт хэлэлцлээ. Улмаар нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ