Согтууруулах ундаа хэрэглэсэн 15 НАСТАЙ лам хүү тогонд цохиулж, ухаан алджээ

2022-02-22,   1014

Төв гандангийн гадаа архи уусан лам хүүхэд хийдийнхээ гадна талд тогонд цохиулж биедээ хүнд гэмтэл авсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, БГД-ийн 16 дугаар хороонд лам хүүхэд Б нь тогонд цохиулж ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэж ирлээ гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Лам хүүхэд 15 настай бөгөөд Сэлэнгэ аймгийн харьяат юм байна. Хүү Төв Гандан хийдийн Жүд дацанд цахилгааны залгуураас тогонд цохиулж гэмтсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хохирогч хүү архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн 15 НАСТАЙ лам хүү тогонд цохиулж, ухаан алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ