Зах худалдааны төвүүдийг нүүлгэх шийдвэр гарсан уу...

2022-02-22,   532

Нийгмийн сүлжээнд нийслэлийн тулгамдсан асуудлыг нэг түгжрэлийг бууруулах зорилгоор зах, худалдааны төвүүдийг нүүлгэхээр болсон гэх мэдээлэл гаргаад байгаа. Тэгвэл энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэхдээ "Түгжрэлийн бууруулах үндэсний хорооноос бүх чиглэлд судалгаа хийхийг үүрэг болгосон. Үүний нэг хэсэг нь захуудыг хотоос гаргавал ямар үр дүн, нөлөөлөл үзүүлэх тухай судалгаа байсан. Зөвхөн судалгааны түвшинд гэсэн үг. Албан ёсоор нүүлгэх тухай саналыг хотын захиргаанаас гаргаагүй байгаа. Манайхаас судалгаануудыг постер байдлаар бэлтгэж түгээж байгаа. Ингэхдээ төлөвлөж байгаа мэт буруу ойлголт төрүүлжээ. Судалгаа хийгээд саналын түвшинд яригдаж байгаа асуудал шүү. Хэрвээ шийдвэр гарахаар бол нүүлгэх зардал, гэрээ хэлэлцээр гэх мэт олон асуудал яригдах байх" гэлээ.
Зах худалдааны төвүүдийг нүүлгэх шийдвэр гарсан уу...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ