Найман сая төгрөгийн зээлтэй байсан залуу байраа хураалгах мэдэгдэл аваад амиа хорлосон уу?

2022-02-22,   2068

Энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн 16-р хорооны ... тоот байранд амьдардаг 31 настай эрэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг гарсан.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач залууг нэгэн компанид найман сая төгрөгийн өртэй байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өрөө барагдуулахыг шаардаж, улмаар байрыг нь хурааж авна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин дээрх мэдэгдэл хүлээж авсан залуу сэтгэлзүйн шоконд орж амиа хорлосон байхыг үгүйсгэхгүй ажээ. 
 
Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Найман сая төгрөгийн зээлтэй байсан залуу байраа хураалгах мэдэгдэл аваад амиа хорлосон уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ