Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтэй суудлын автомашин, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна.
Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 11 настай хүү Д -ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Согтуу жолооч өндөр хүчдэлийн багана мөргөснөөс үүдэн машинд зорчиж явсан 11 настай хүү нас баржээ |
|