Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн гишүүн Б.Баттөмөр "УИХ-ын даргаас 20 дугаар захирамж гаргаж, Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн байгуулсан. Энэхүү Ажлын хэсэг урьдчилсан дүгнэлтийг гаргаж байна. Хөгжлийн банктай холбоотой шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цугласан. Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн 68.9 хувь нь 1 их наяд 874 тэрбумыг нь Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Харин 845 тэрбум нь Засгийн газрын баталгаатай олгосон байгаа юм. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум төгрөг, 2023 оны аравдугаар сард 1.6 их наяд төгрөгийн бонд, Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн банкны Самура бондын эргэн төлөлтийг хийнэ.
Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 585 тэрбум төгрөг байсаныг нэмэгдүүлж, 770 орчим тэрбум төгрөг болгосон.
Хөгжлийн банк анх байгуулагдсан цагаасаа хойш олгосон зээлийн 3.2 их наяд төгрөгийн зээл нь чанаргүй болоод байна. Харин 1.2 их наядын зээл чанартай байгаа. 1.8 ихх наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 209 сая төгрөгийн 15 зээл анхаарал хандуулах шаардлагатай болоод байна.
Тус банк нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ. Нийт зээлийн багцын 687 тэрбум чанаргүй, 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий.
Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас зээл авсан 20 компани зээлийн хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан байна |
|