Галшар суманд гэр шатаж, нэг хүн нас барлаа

2022-02-24,   380

Хэнтий аймгийн  Галшар сумын Оч багийн “Худгийн бууц” гэдэг газарт 02.22-ноос 02.23-нд шилжих шөнө 5 ханатай гэр шатаж нэг хүн амь насаа алдсан байна. 
 
Галын тухай дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба өчигдөр өдрийн 11 цагт хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнжжд 120 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Б-гийн залгаатай 5 ханатай 2 гэр бүрэн шатсан байсныг мэдээллээ. 
 
Уг гал түймэрт иргэн 34 настай эрэгтэй Б  өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Галшар суманд гэр шатаж, нэг хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ