Нэг иргэн өөрийн нийгмийн сүлжээндээ "ОХИДОД ЭЭЛГҮЙ ХӨВСГӨЛ АЙМАГ" гэсэн гарчигтайгаар өөрийн байр сууриа хуваалцжээ.
Түүний хувьд охидын үзлэгийг зогсоох ёстой гэсэн өнцгөөс байр сууриа илэрхийлсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас орчинд охидын үзлэгийг таслан зогсоох тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэр гарсан. Гэвч энэ шийдвэр өнөөдрийг хүртэл аймаг, сумдуудад хэрэгжихгүй байгааг хөнджээ.
Түүний зүгээс "Өчигдөр, өнөөдөр 2 өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн охидыг хүчээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар (сургуулийн 00 өрөөнд БОХИР ХУВИНД) шээлгэж жирэмсний тестээр шалгасан байна! Зогсоох гэж, болиулах гэж холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай утас цохьсон боловч бидэнд "ЗОХИОН БАЙГУУЛАХАА БОЛИЛОО" гэсэн хариу өгч тайвшруулсан.
ХАМГИЙН НОЦТОЙ НЬ ИНГЭЖ ШАЛГАХДАА ОХИДЫГ СУРГАЛТ ХИЙХ НЭРИЙДЛЭЭР ХУУРАН МЭХЛЭН ЦУГЛУУЛЖ, ТЭДНИЙ ХҮСЭЛ, САНАЛЫГ НЬ АСУУЛГҮЙ, УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЛГҮЙ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ АВАЛГҮЙ ОХИДЫГ ХУВИНД ДЭЭР ДЭЭРЭЭС НЬ ШЭЭЛГЭЖ АВСАН БАЙНА.
ЭНЭ БОЛ БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ!!!!
Цөөн хэдэн иргэний нийгмийн байгууллагууд л энд анхаарлаа хандуулдаг баймааргүй байна! Үүрэг хүлээгчид, бодлого тодорхойлогчид, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид, эцэг эх, асран хамгаалагчид, иргэд, олон нийт, найз нөхөд, эрэгтэйчүүд, хөвгүүд хэн ч бай бүгд энэ хүний эрхийн зөрчил гэдгийг ОЙЛГОН УХАМСАРЛАЖ, таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо өргөх нь ЧУХАЛ байна" гэжээ.
Эх сурвалж: Ondor Bayanbaatar (Ondor)
Жаргалант сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн охидыг бохир хувинд шээлгэж жирэмсний тестээр шалгасан уу? |
|