Өчигдөр /2020.02.24/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгай гэр шатаж хоёр хүн нас баржээ.
Галын дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн 44 настай эрэгтэй Х, 43 настай эрэгтэй Ж нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Таван ханатай гэр шатаж хоёр хүн нас баржээ |
|