Украины асуудлаар МҮОНТ долоон жилийн өмнөх бичлэгийг үзүүлжээ

2022-02-25,   745

Өчигдөр Украинд өрнөсөн асуудлыг тоймлож, МҮОНТ оройн мэдээллийн хөтөлбөр бэлтгэсэн. Энэ үеэр тухайн үйл явдалтай холбогдолгүй бичлэгийг дүрсэнд ашигласан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна.
 
Тухайн бичлэгийг Youtube орчноос хайж үзвэл: Долоон жилийн өмнө тавигдсан байх бөгөөд Афганистаны дайны үеэр талибанчуудын цэргүүдийг нисэх хүчнээр устгаж буй тухай бичлэг аж.
 
Бичлэгийг энд дарж уншина уу.
 
Чанартай, олон нийтийн мэдэх эрхийг хангасан, хамгаалсан контент хүлээж авахын тулд иргэн бүр цалингаасаа МҮОНРТ-д татвар төлдөг. Энэ ч үүднээс, удаан жилийн түүхтэй редакц томоохон үйл явдлын нэвтрүүлэгт холбогдолгүй дүрс ашигласан нь шүүмжлүүлэх үндэс болоод буй.

Украины асуудлаар МҮОНТ долоон жилийн өмнөх бичлэгийг үзүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ