Украинд байгаа Монгол оюутнуудын ар гэр: Бид консулын ажилтнуудын үгэнд орсондоо харамсаж байна

2022-02-25,   827

Гадаад харилцааны яамны гадаа Украинд байгаа монгол оюутнуудын ар гэрийнхэн жагсаж байна. Энэ үеэр ар гэрийнхэн дараах байдлаар байр сууриа илэрхийллээ. 
 
Хоёр охин дүү нь Украйнд сурдаг гэх эмэгтэйн зүгээс "Бид яаж түргэн шуурхай хүүхдүүдээ Монголдоо авчрах вэ? гэх асуудал дээр тодруулга авмаар байна.  Өчигдөр Гадаад харилцааны яамны мэдээллээс найдвар төрүүлэх зүйл байгааагүй. Хоёр сарын өмнө тэр хүүхдүүд Монгол руугаа буцах хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэтэл Консулын газрын дарга Б.Болд, Варьшавын Консулын газрын дарга Дорж, Консулын ажилтан Бямбасүрэн, Түшиг хүмүүс оюутнуудтай цахим уулзалт хийсэн. Энэ үеэр хүүхдүүд сурч байгаа сургуулиадад Монгол Улс албан ёсоор оюутнуудаа татан авч байна гэсэн бичиг хийгээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан байна. Гэтэл яамныхан "Тайвшруулаад өгөөч" гэж сургуульд нь хандсан байгаа юм. 
 
Хамгийн сүүлд Консулын дарга Б.Болд "Дайн болохгүй. Нотлох баримтаа авчир. Зүгээр хичээлдээ явцгаа" гэж хэлсэн байгаа юм. Ганцхан бичиг хийгээд өгөөч гэж зөндөө удаан хүлээсэн. Одоо болохоор өчигдөр л хүүхдүүд ирье гэж байгаа юм шиг мэдээлэл өгөөд байна. 
 
Цэргүүд энгийн иргэд рүү дайрахгүй байгаа ч үймээн самуун эхэлчихсэн байна. Метроны буудал руу орохдоо манай дүү бэртэж, мөрөө мулталчихсан. Ухаан алдаж унахад ямар ч эмнэлгийн тусламж байхгүй. Монгол оюутнууд хоёр газар метроны буудал дээр байна. Монгол оюутнуудад хоргодох байр, хоол хүнс, унаа бэлдсэн байгаа гэж ярьсан. Гэвч хүүхдүүдийг хүргэх ямар ч унаа олдохгүй, хоол ундгүй байгаа. Тиймээс Оросын тохиролцоо хийж, хүүхдүүдээ татан авах шуурхай арга хэмжээ хүсэж байна. Энэ сарын 27-ны онгоцны тийз захиалсан гээд байна. Ямар ч боломжгүй зүйл гэдгийг бүх монголчууд мэдэж байгаа. Иргэний агаарын тээвэр бүрэн зогсч, нисэх онгоцны буудал нь ямар ч ажиллагаагүй болчихсон байна. Бид консулын ажилтан Болороогийн үгэнд орсондоо маш их харамсаж байна" гэлээ. 
 

Украинд байгаа Монгол оюутнуудын ар гэр: Бид консулын ажилтнуудын үгэнд орсондоо харамсаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-26 11:00:30
    CCONTRABAND: hil damnuulah naimaa hiigeed yu gej ed nariig anzaarah yum we
Шинэ мэдээ