БАРИМТ‌: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖ КОВИДООР МӨНГӨ ХИЙЖ 3,1 ТЭРБУМЫГ ХАЛААСАЛЖЭЭ

2022-02-27,   457

Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргална гэдгийн үлгэрээр эрүүл мэндийн салбарын зарим дарга нар ковидыг хэрхэн мөнгө хийх боломж болгон хувиргаж, хөрөнгөжсөн тухай баримтыг дэлгэж байна.
 
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэрхэн ковидоор мөнгө хийж хөрөнгөжив?
 
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой хамаарал бүхий “Шинонмед” гэх эмнэлэг бий. Уг эмнэлэг өмнө нь “Туйплин шинэ зууны эмнэлэг”, "Эрин эмнэлэг” зэрэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд “Шинонмед” болгон нэрээ өөрчилжээ.
 
Харин “Шинонмед” эмнэлгийн эзэмшигч нь 2006 онд үүсгэн байгуулагдсан “Хурилдуур” ХХК ажээ. Улсын бүртгэлд “Хурилдуур” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ганбаатар овогтой Сэргэлэн, гүйцэтгэх захирлаар Цэенойдов овогтой Оюунцэнгэл бүртгэгдсэн байна.
 
 
“Шинонмед” эмнэлгийн эзэмшигч “Хурилдуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэенойдовын Оюунгэрэл болон НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн эхнэр Цэенойдовын Алтанзагас нар нь төрсөн эгч дүүс аж. Тэгэхээр Шинонмед эмнэлэг нь Б.Бямбадоржийн гэр бүлийн бизнес гэдэг нь эндээс тодорхой болж байна.
Хамгийн сонирхолтой нь Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсоны дараа буюу 2021 оны тавдугаар сард түүний Шинонмед эмнэлэг дээр ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гарсан байгаа юм. Хэвлэлд цацагдсан мэдээллээс харахад Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Ц.Алтанзагас болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нар албан тушаалын давуу байдлаа ашиглаж хувийн эмнэлгээ ковидын тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн жагсаалтад багтаасан бололтой.
 
Бөхийн өргөөний урд байрлах Шинонмед эмнэлгийн тухайд хэвтэн эмчлүүлэх 60 ортой гэнэ. Гэтэл уг эмнэлэг орныхоо тоог 150 хэмээн мэдүүлж Оринтиал зочид буудалд ор дэлгэн ковидын эмчилгээ хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас сар бүр 300, 400 саяар нь санхүүжилт авдаг байсан байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас Шинонмед эмнэлэг рүү ковидын хэвтэн эмчилгээний төлбөрт  дараах гүйлгээнүүдийг 2021 оны 6-р сараас 2022 оны 1-р сар хүртэл хийжээ. Үүнд.
 
2021 оны 6-р сард 161 сая 955 мянга 884 төгрөгийг;
 
2021 оны 7-р сарын 17-ний өдөр 114 сая 415 мянга 000 төгрөгийг;
 
2021 оны 8-р сарын 07-ны өдөр 318 сая 955 мянга 000 төгрөгийг;
 
2021 оны 08-р сарын 30-ны өдөр 404 сая 205 мянга 000 төгрөгийг;
 
2021- оны 09-р сарын 23-ны өдөр 84 сая 572 мянга 000 төгрөгийг;
 
2021 оны 09-р сарын 11-ний өдөр 224 сая 868 мянга 000 төгрөгийг;
 
2021 оны 10-р сарын 28-ний өдөр 213,293,000 төгрөгийг;
 
2021 оны 10-р сарын 12-ний өдөр 568 сая 827 мянга 000 төгрөгийг;
 
2021 оны 11-р сарын 10-ны өдөр 339 сая 592 мянга 500   төгрөгийг;
 
2021 оны 12-р сарын 16-ны өдөр 305 сая 772 мянга 500 төгрөгийг;
 
2022 оны 01-р сарын 03-ны өдөр 373 сая 114 мянга 814 төгрөгийг Шинонмед эмнэлэг ковидын ор дэлгэсний  төлбөрт санхүүжилт болгон ЭМДС-аас авчээ.
 
2021 оны зургадугаар сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх долоон сарын хугацаанд Шинонмед эмнэлэг-Хурилдуур ХХК ковидын ор дэлгэсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас  нийтдээ 3 тэрбум 109 сая 570 мянга 698 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр авсан болох нь дээрх тоон баримтаас тодорхой байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өөрийн хувийн эмнэлэгтээ ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гаргуулж, энэ мэтээр долоон сарын дотор Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 тэрбум гаруй төгрөг авсан үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт үйлдэл гэхгүй бол өөр юуг албан тушаалын хэрэг гэх билээ.
 
Шинонмед эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан санхүүжилтийг харвал нийслэлд ковидын дэгдэлт ид эрчимжиж өдөрт хэдэн арван мянгаараа өвчилж, хэдэн арваараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байх үед тус эмнэлэг дөрөв таван зуун саяар нь санхүүжилт авч байжээ.
 
Товчхондоо эндээс ковидын дэгдэлт ихсэх тусам Б.Бямбадоржийн хувийн эмнэлэг их хэмжээний ашигтай ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас тэр хэрээрээ татаас авч байсан дүр зураг ажиглагдаж байна.
Үүнийг л зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргална гэж хэлээд байгаа юм. Нэг үгээр ковидын халдварын голомтыг бууруулах чиглэлд бодлого боловсруулж, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагыг удирдлагаар хангаж ажиллах учиртай НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ийнхүү хувийн эмнэлгээрээ дамжуулан цар тахлаас тэрбум, тэрбумаар нь ашиг хийсэн энэхүү асуудлыг АТГ, Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авч шалгахад буруудахааргүй байна.
 
 
 
 
 
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
 

БАРИМТ‌: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖ КОВИДООР МӨНГӨ ХИЙЖ 3,1 ТЭРБУМЫГ ХАЛААСАЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ