Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд иргэн Г энэ сарын 23-нд “Төв барааны зах”-ын орчмоос сураггүй болсон байна.
Сураггүй болсон дуудлага мэдээллийг энэ сарын 24-нд Онцгой байдлын албанд ирүүлжээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Г /51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймээс ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
| Тав хоногийн өмнө сураггүй алга болсон иргэний эрэн хайж байна |
|