Харьков хотод Монголын 23 иргэн туйлын хүнд нөхцөл байдалд байна

2022-02-28,   516

Украин Улсад байнга оршин суудаг 24 монгол иргэн 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байна. Тэднийг ЭСЯ-ны ажилтнууд хил дээрээс тосон авч, Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.
 
Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.
 
Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна гэж ГХЯ-наас мэдээлж байна.

Харьков хотод Монголын 23 иргэн туйлын хүнд нөхцөл байдалд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ