Говь-Алтай аймагт хүчтэй шуурч, гэр нурж, Алтай суманд агуулах, халуун усны дээвэр нурсан байна.
Тодруулбал, шороон шуурганы улмаар тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин А-ийн 4 ханатай гэр нурсан байна.
Мөн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нуржээ.
Хүчтэй шороон шуурганы улмаас гэр, байшингийн дээвэр нуржээ |
|