Таван настай хүү 7 давхраас унаж нас баржээ

2022-03-01,   6669

Баянгол дүүргийн Голден парк хотхонд оршин суудаг байсан 5 настай хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн сарын 28-ны өдөр буюу өчигдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 25-р дугаар хороонд байрлах хотхонд 5 настай эрэгтэй хүүхдийг гэрт нь ганцааранг нь цоожлон үлдээсний улмаас 7 давхраас унаж нас барсан байна. Талийгаач хүү том өрөөнийхөө цонхоор доош харж байх үедээ доош унажээ. Уг хэргийг баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан шалгаж байна.
Таван настай хүү 7 давхраас унаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 17:11:04
    Zochin: Tolgoi bieneesee hund baidag gej huhed bhad aaw eejuud yridag bsan haramsaltai tsonhondoo haalt hihed yadag humuus we huhed yu medhew zailuul
Шинэ мэдээ