ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан газар дээрээ нас баржээ

2022-03-02,   4323

Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр 08.38 цагт ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар БГД-ын Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.
ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан газар дээрээ нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 17:49:31
    Eegii: Haramsaltai. Erchim huchnii salbart ajillna gedeg uuruu asar tom ersdel . Uuniig oilgoj tsalilingaa neldee. Neg l udur ingeed ywaad ugnu ydaj setgel undur baih heregte
Шинэ мэдээ