Сэтгүүлч Б.Отгон өөрийн нийгмийн сүлжээндээ "Хөгжлийн банкийг "тоногч"-дын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан !!!" гэсэн нийтлэл оруулжээ.
-Хөгжлийн банкнаас зээл авсан “Чингисхаан банк”, “Мондулаан трейд” компаний хувьцаа эзэмшигч гэр бүлтэй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр нь хамтарсан компанитай буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд ажээ.
Улс төрчдийн хувийн компаниудыг санхүүжүүлсэн ЖДҮ-ийн сангийн захирал нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн “ төлөөний хүн” байсан бол Хөгжлийн банкийг дампууруулсан захирлуудын томилгоо, найдваргүй томоохон зээлдэгчид нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай мөн л салшгүй холбоотой ажээ
Дампуурахдаа тулсан “Чингисхаан банк”-нд
-Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг
-Хөгжлийн банкны 37.4 тэрбум
- Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум
- Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны 9 тэрбум
-Хөгжлийн банкны бас нэг охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас 2 тэрбум төгрөг
гэх мэтээр Зөвхөн Хөгжлийн банкнаас бараг 50 тэрбум төгрөг “Чингисхаан” банкинд байршуулжээ. Арилжааны ганц банкинд татвар төлөгчдийн энэ их мөнгийг байршуулж, эрсдэлд оруулав? гэдэг асуудал үүснэ. Үүний цаана УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн хувийн ашиг сонирхол нуугдаж байгаа юм. “Чингисхаан банк”-ны Ерөнхий захирал Будням овогтой Батхүү, Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Амийль овогтой Соёлмаа нар “Ньюгоби гэйт” ХХК-г 2011 оноос хойш хамтран эзэмшиж иржээ. Буднямын Батхүү нь эхнэр Б.Баярсайханы нэрээр “Чингисхаан банк”-ны 20 гаруй хувийг эзэмшдэг. Түүнээс гадна Б.Батхүүгийн эхнэр Б.Баярсайхан хувьцааг нь эзэмшдэг “Мондулаан трейд” компани Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авчээ. 2016 онд Б.Жавхлан УИХ-ын гишүүн болсноор Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, дэд захирал Б.Чойжилжалбуу нарыг томилоход оролцсон төдийгүй Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг”ХХКийн гүйцэтгэх захирлаар өөрийн туслах байсан Г.Пүрэвсүрэнг томилжээ. Дээрхи захирлуудын шийдвэрээр “Чингисхаан банк”-руу Хөгжлийн банкны дээрх мөнгө урсах болжээ. Тэд “Чингисхаан” банк дахь хадгаламжийн заримыг нь замд яваа хөрөнгөөр бүртгүүлж хүү зогсоох арга хэмжээ хүртэл авч байжээ. Энэ үйл ажиллагаанд хяналт тавих ёстой Хөгжлийн банкны Хяналт шалгалт хариуцсан дэд захирал Я.Сод-Эрдэнэ / ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах/ ажлаа хийгээгүйгээс Хөгжлийн банкийг хохироосон байдаг.
Хөгжлийн банкинд ажиллаж байсан Б.Жавхлангийн “төлөөний хүмүүс”-ийн шийдвэрээр Б.Жавхлангийн ойрын хүмүүсийн компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Дараагийн удаа Болдын Жавхлан нь Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Болдын Амгаланг Монгол банкны харьяалалын байгууллага болох "Бичил Санхүүгийн хөгжлийн сан"-д ажилд оруулж, энэ сангийн мөнгийг хэрхэн хувийн Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан "угаасан" болохыг баримтаар хүргэх болно.
Хөгжлийн банкийг Сангийн яамны мэдэлд аваачсан нь “Чононд хонь хадгалуулах” гэгч л болжээ.
Сэтгүүлч Б.Отгон 2022.03.03
Сэтгүүлч Б.Отгон: Хөгжлийн банкийг "тоногч"-дын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан !!! |
|