Даваа гарагт нийгмийн сүлжээнд хоёр эмэгтэй муудалцаж, нэгнийхээ толгой дээр халуун кофе асгасан бичлэг цацагдсан. Бусдын толгой дээр кофе асгасан эмэгтэй нь МУИС-д суралцдаг байна. Тэгвэл энэхүү үйлдэл нь МУИС-ийн дүрэм зөрчсөн гэж үзжээ.
Тодруулбал, сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авах шаардлага байгааг үндэслэн санал асуулга явуулсан байна. Учир нь сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюутан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байна хэмээн үзжээ.
Иймээс МУИС-ийн захиргаанд хандан оюутнууд бусдын толгой дээр кофе асгасан оюутанг сургуулиас хөөх санал цуглуулж эхэлсэн байна. Уг санал одоогоор 15 мянгад хүрээд байна.
Б.Ариунзаяа нь өмнө нь бусдыг дээрэлхэж, доромжилж байсан талаар олон нийтийн сүлжээнд хохирсон гэх иргэд пост оруулаад буй. Тэгвэл Б.Ариунзаяатай холбоотой согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй болохыг эх сурвалж хэллээ.
Б.Ариунзаяа нь өмнө нь 40 орчим зөрчлийн хэргээр цагдаад шалгуулж байжээ |
|