Бусдын толгой дээр кофе асгасан охины аав Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хүчингүй болгосон гэв

2022-03-03,   12634

Бусдын толгой дээр кофе асгасан бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэл дагуулаад байгаа Ариунзаяа нь өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын охин юм. 
 
Тэгвэл охиных нь энэхүү ёс бус үйлдэлтэй холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хүчингүй болгосон гэжээ. 
 
Тодруулбал, Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон. Дээрх тогтоолыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна.

Бусдын толгой дээр кофе асгасан охины аав Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хүчингүй болгосон гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 02:37:21
    Мөнхэрдэнэ: Зөв2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 02:36:41
    Мөэрдэнн.мн: Маш зав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 02:36:41
    Мөэрдэнн.мн: Маш зав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 21:36:38
    jakj: zoe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 20:42:40
    Эрка: Зөв2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 18:51:51
    Jadambaa: Zuvz
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 18:31:09
    Lhagi: Zow zow
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 15:09:57
    Монгол: Бусдад сургамж болно.шударга ёс байдгийг мэдрүүлэх хэрэгтэй.
Шинэ мэдээ