Б.Амарсанаа: Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн үзэж, Б.Ариунзаяаг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах санал гаргалаа

2022-03-03,   776

Бусдын толгой дээр кофе асгасан МУИС-ийн оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх шийдвэрийг танилцууллаа. 
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б. Амарсанаа "Бид асуудалд ул суурьтай хандах ёстой. Хэт нийгмийн давлагаа, сенсацид хөтлөгдөж болохгүй гэсэн мэргэжлийн зарчим байдаг.
 
 Бид асуудлыг өчигдөр мэдсэн. Өглөөнөөс хойш энэ асуудлыг ул суурьтай авч хэлэлцлээ. Ингээд зөвлөлдсөний үндсэн дээр Хууль зүйн сургуулиас МУИС-ийн захиргаанд тухайн оюутныг МУИС-аас хасах тухай санал хүргүүлж байна. Энэ бол хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн үзэж байгаа учраас МУИС-ийн оюутны эгнээнээс хасах санал хүргүүлж байна" гэлээ. 

Б.Амарсанаа: Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн үзэж, Б.Ариунзаяаг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах санал гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0