МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан асуудал сошиал орчинд олны шүүжлэлд өртөөд буй.
Тэгвэл Н.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг шүүх 13.30 цагаас хэлэлцэх юм байна.
Дашрамд дурдахад, Б.Ариунзаяатай холбоотой согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан зэрэг 40 орчим зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлээд байсан.
Эх сурвалж : arslan.mn
Б.Ариунзаяаг хилээр гаргахыг ХОРИГЛОХ саналыг шүүх хэлэлцэнэ |
|