Улаанбаатар хотын чиглэлд бялууны хайрцаг ачиж явсан машины чиргүүл шатжээ

2022-03-07,   8744

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Цахиурт” 2 дугаар баг  ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 21:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 
 
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 53 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоос Улаанбаатар хотын чиглэлд бялууны хайрцаг тээвэрлэж явсан “Эверист Оллайс ХХК”-ийн автомашины чиргүүл шатаж байсныг 05:51 цаг ажиллан унтраажээ.

Улаанбаатар хотын чиглэлд бялууны хайрцаг ачиж явсан машины чиргүүл шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-07 19:53:25
    хх: шатаад дуусчихсан юм биш үү. унтраалаа нтр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-07 19:06:51
    Төгөлдөр: Хайран хөдөлмөр хайран
Шинэ мэдээ