Ариунзаяагийн аав өмгөөлөгч Г.Батбаяр: Охиныг эхэлж танхайрсан үйлдлээр, үг хэлээр доромжилсон юм билээ

2022-03-07,   1492

Бусдын толгой дээр кофе асгасан Ариунзаяагийн аав өмгөөлөгч Г.Батбаяр "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. 
 
Тэрбээр "Охиныг эхэлж танхайрсан үйлдлээр, үг хэлээр доромжилсон юм билээ. Охин маань кофегоо барьж очоод "Та нар зүгээр үү. Намайг таньдаг юм уу" гэж асууснаар маргаан үүссэн байна.
 
Хохирогч гэх охин хариуд нь "Чи хэн бэ, надтай хэн ч ингэж ярьдаггүй. Хөгшин П минь, Я минь" гэсэн байна. Охин "Та нар надаас дүү охид байна. Харьцах шаардлага алга" гэхэд хормойноос нь татаж чангаагаад "Надаас уучлалт гуй. Сөгдөж мөргө" гэсэн байдал үзүүлсэн.
 
Миний охиныг цагдаа дээр очсоны дараа цагдаа дүрмийн бусаар орилж, хүндэтгэлгүй харьцсан. Бичлэгийн тэд зориуд өөрт ашигтай байдлаар ашигласан. Яагаад таслав, бүтнээр нь цацсангүй вэ. Энэ бол цагдаагийн ажилтан өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор үгсэн хуйвалдсан гэх хардлагыг үүсгэж байна" гэжээ.

Ариунзаяагийн аав өмгөөлөгч Г.Батбаяр: Охиныг эхэлж танхайрсан үйлдлээр, үг хэлээр доромжилсон юм билээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ