Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

2022-03-08,   304

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмэгтэйчүүдэд Төрийн дээд одон медаль хүртээлээ. 
 
Тухайлбал,  Туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. 
 
Түүний Ану хатан Warrior Princess нэрээр Lion's Gate LLC-д зарагдаж, Хотулун гүнж кино дэлхийн 2 том кино наадмын 1 Berlinale-д Монголоос анх удаа кино худалдааны ангилалд амжилттай оролцож олон улсад худалдах гэрээгээ хийсэн амжилтыг үнэлж СГЗ цолоор шагнагдаж байна. Тэр бол Монгол Улсын кино урлагийг олон улсад гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн юм.
 
Утга зохиол, тайз, дэлгэцийн урлагт Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн дүрийг феминиси дэвшилтэт өгцгөөс урлаж буй анхны зохиолч юм. 

Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ