Эрээний хил зургадугаар сарын 1 хүртэл "нээгдэхгүй"

2022-03-09,   3139

Замын-Үүдийнхний тэвчээр үнэндээ алдагджээ. Тиймдээ ч өнөөдөр тэд нийслэл ирж байна. Тус боомтод явуулж буй үйл ажиллагаа нь ард иргэдийн амьдралыг доройтуулж, эдийн засгийн хувьд мөддөө эргэж сэргэхгүй байдалд оруулсан. Засгийн газраас гаргасан тогтоолоо олон түмэнд нээлттэй  тодорхой мэдээлээгүй. Төр засгаас гаргасан тогтоолоор бол Эрээний хилээр Монголчууд  6 сарын 1 хүртэл гарахгүй. Чингэлэг тээврийн үйл ажиллагаанд ашигтай гэх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү ирээд буй аж.
 
Мөн “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн 3 тэрбум төгрөг Хятад улсад хөрөнгө оруулалт болж байна гэж бухимдацгааж байна.Үнэндээ "Чингэлэг тээвэр" эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ буурч тогтворжино гэж олны зүгээс харж хүлээж байсан ч бүр эсрэгээрээ нэмэгдсэн. Ийм байхад төр засгийн зүгээс санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж ядарсан ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадаж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
 
Төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил хөрсөн дээрээ буухгүй байгаа учраас Замын-Үүдийнхний тэвчээр ийнхүү алдагдаж нийслэлд иржээ.
 
Үүний араас бусад боомтуудын төлөөлөл ч бас ирж,  тэдэнтэй нэгдэх юм байна. Чингэлгийн тоог нэмснээр ачаа барааны эргэлт сайжирч үнийн өсөлт буурна гэж ЗТХЯ, АТҮТ-ийн  дарга нарын хэлдэг бол үнэндээ Зангууны үлгэр” гэдгийг бид харлаа. “Чингэлэг тээвэр” эхэлсэн өдөр буюу 2 дугаар сарын 28-наас хойш 2582 чингэлэг орж ирэхэд  нэг чингэлгээс 36 сая  төгрөг Хятад улсад ашиг болон үлдэж байна гэдгийг тэдний зүгээс баримттайгаар хэлж байсан юм. Тэгвэл 2582 чингэлгийг 36 сая төгрөгөөр үржүүлэхэд 92 тэрбум 900 сая төгрөгийг сар гаруй хугацаанд  өмнөд хөршдөө “ӨГЧИХӨЖ”.
 
Ийм хэмжээний мөнгийг улсдаа үлдээсэн бол ядарсан эдийн засагт хийгээд Монголын ард түмний амьдралд  мөн ч их нэмэр болно доо.
 
Эх сурвалж: EREN NEWS.mn

Эрээний хил зургадугаар сарын 1 хүртэл "нээгдэхгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-11 16:16:47
    Dorjoo: Ted nariig oorsdoo orj irj uildveree bari gj hel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-11 16:16:12
    Dorjoodhjjj: Hil eer yahiin dotroo hogjiy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-09 19:02:01
    Зочин: Туркээс ганц польто, бандаашнууд захиалсаг биш бүр хэлмэгдэн хохирч бна. Ядөргаатай юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-09 19:00:38
    Зочин: Би наймаачин биш. Түркнэснэ
Шинэ мэдээ