Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр

2022-03-10,   270

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ийнхүү Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдэж байв. 
 
Үүнээс хойш Монгол Улсад коронавируст халдварын тохиолдлууд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар энэ халдварт өвчнөөр 2104 хүнээ алдаад байна.
 
Мөн Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд Цар тахлын үеийн хууль гаргаж, хэд хэдэн багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө зарцуулаад байна. 
 
Тодруулбал, коронавируст халдварын эсрэг хамгийн анх 5.1 их наяд төгрөг төсөвлөн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үргэлжлүүлэн 890 тэрбум, 650 тэрбум төгрөгийг тус тус короанавируст халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулаад байна. 
 

Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ