Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хориглолоо

2022-03-10,   743

Төв аймгийн Зуунмод суманд хүүхдийн төлөө салбар зөвлөл нь өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, электрон тамхины худалдааг хориглосон байна.
 
Зуунмод хот фэйсбүүк хуудастаа энэ талаар "Хүүхдийн салбар зөвлөл анхдугаар хуралдаанаар 2022 оны төлөвлөгөөгөө баталж Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, электрон тамхины худалдааг хориглох, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ" хэмээн мэдээлжээ.

Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хориглолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ