Нэгнийгээ ангийн буугаар буудаж хороосон хэрэг гарчээ

2022-03-10,   408

Энэ сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд нэгнийгээ ангийн буугаар буудаж хороосон хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн 32 настай иргэн 40 настай иргэний хэвлий рүү буудсан байж болзошгүй болохыг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд хамт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ муудалцсан байж болзошгүй байгаа аж.
 
Одоогоор 32 настай сэжигтэнг саатуулан шалгаж байна. 

Нэгнийгээ ангийн буугаар буудаж хороосон хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ