Гэр бүлийн хүнтэйгээ муудалцан гэрээсээ гарсан 28 настай эмэгтэйг эрэн хайж байна

2022-03-11,   10487

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Бор хөндий" гэдэг газарт малчин Г гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 03.10-ны өдрийн 22:32 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу т ус аймгийн Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлгөөн үйлдэн 00:05 цагт очиж, 28 настай эмэгтэй малчин Г-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий" гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж эхэлжээ.
Гэр бүлийн хүнтэйгээ муудалцан гэрээсээ гарсан 28 настай эмэгтэйг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 03:45:25
    Tttttt : Eeesdaoldsii muu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 03:44:43
    Ttt: Eeesda
Шинэ мэдээ