Б.Зундуйжамц: Орос Украйны асуудал манай улсад ч хамаатай (Монгол улс Оросын холбооны улс нь мөнхийн хөршүүд)
Монгол улс Оросын холбооны улс нь мөнхийн хөршүүд, Монгол улсын хувьд Ардын дипломатын гол тулгуур нь ОХУ юм.
Манай монголчууд хэзээнээс л Оросуудтай найрсаг сайхан, харилцаатай бүх түвшинд хамтын ажиллагаа хөгжүүлсээр ирсэн билээ. Тэр дундаа өөр ямар ч оронтой биш зөвхөн Оросын Холбооны Улстай Ардын дипломатыг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. 2022 он гараад дэлхий нийтийн ярианы гол сэдэв болж байгаа одоогийн үүссэн Орос Украйны нөхцөл байдал нь ОХУ-ыг яалтчгүй энэ зам руу хөтөлсөн хэрэв Украйн НАТО-д элсэж АНУ-ын цэрэг зэвсэг Украйнд байршвал АНУ ердөө 5 минутанд Москвад пуужингийн цохилт өгөх боломжтой болно гэж мэдэгдсэн. Ийм зүйл болвол оросын ард түмэн тусгаар тогтнолоо хамгаалах эх орны дайнд сүүлчийн удаа орохоос өөр сонголтгүй болно. Өөрөөр хэлвэл Орос хэрвээ ялагдвал Монгол Улс ямар ч хамгаалалтгүй, түшиг тулгуургүй болж мөн л эзлэгдэнэ. Харин дараа нь Америк, Хятад хоёр Монголыг яаж хувааж залгихаа л хоорондоо тохирно. Ийм болхоор л Орос, Монгол хоёр улсыг хувь заяа нэгтэй гэдэг юм. Манай Улс ямар ч үед ОХУ-тай хамт байх ёстой.
Би хувь хүнийхээ хувьд ОХУ-ын байр суурыг дэмжиж байгаа 3 сарын 7 нд Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвийн гадаа талбайд болон Жуковын талбайн гадаа үзэл бодлоо илэрхийлж гарч зогссон.
Б.Зундуйжамц: Орос Украйны асуудал манай улсад ч хамаатай (Монгол улс Оросын холбооны улс нь мөнхийн хөршүүд) |
|