Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал эрс нэмэгджээ

2022-03-14,   490

Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдээд байна. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний хүүхдийн орны ачаалал 99.7% буюу 1,480 орон дээр 1,475 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 5.8%-иар нэмэгдсэн байна.
 
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 625 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Төрийн албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн, хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
 
Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан 03 дугаар сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв Бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, Ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал эрс нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ