Орхон аймаг цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд ХЯЗГААРЛАЛАА

2022-03-14,   460

Орхон амгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж 2022.03.14-ний өдрөөс 2022.03.28-ыг хүртэл СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 
 
 Энэ нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92,2 хувийг эзлээд байгаа юм. 
 
Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482-р тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэжээ.

Орхон аймаг цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд ХЯЗГААРЛАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ