Машины зогсоолын улмаас маргалдаж, бусдыг зодож амь насыг нь хохироожээ

2022-03-14,   1154

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
 
Дуудлага мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулахад автомашины зогсоолын улмаас маргалдаж хэрэгт холбогдогч хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байжээ.
 
Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорьсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст материалжуулан шалгаж байна.

Машины зогсоолын улмаас маргалдаж, бусдыг зодож амь насыг нь хохироожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 17:50:52
    ухнаа: орсыг шүтэгч хүчирхийлэлд уриалаад байдаг нөгөө ах нарын нэг биздээ, бүгдийг ал цаазал гэдэг
Шинэ мэдээ