Жигд шугаманд бичээгүй гэх шалтгаанаар сурагчаа зодсон уу?

2022-03-16,   753

Олон нийтийн сүлжээнд хоёрдугаар ангийн охиныг багш нь зодож гарыг улаан нялга болгосон зураг тархаж, шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, охины аав өөрийн цахим хуудсандаа "97-р сургуулийн 2а ангийн багш Цэрэнбадам шавь нараа зодсон байна. Миний охин гарыг ийм болгосон байна. Гавьяат багш ийм зохисгүй үйлдэл гаргаж болох уу" гэж бичжээ. Жигд шугаманд бичээгүй гэх шалтгаанаар зодсон гэх мэдээлэл байна.
 
Охины ар гэрийнхэн энэ асуудлаар салбарын сайдад болон хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдээд байна.

Жигд шугаманд бичээгүй гэх шалтгаанаар сурагчаа зодсон уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ