Монгол улсын эрчим хүчний томоохон үйлдвэрийн нэг дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад осол гарч хүний амь нас эрсэдсэн золгүй явдал болжээ. Гэвч дээрх ослыг IV-р станцын удирдлагууд гадгаш задруулахгүй, нуун дарагдуулах чиглэлийг үйлдвэрийнхээ ажилчдад өгсөн гэх мэдээллийг эх сурвалж мэдээллээ.
Ослын талаар тодруулбал, 2021 оны 3 дугаар сарын 01-ний 05 -аг 45 минутад ээлжийн монтёр Т.Д, ээлжийн слесарль Г.Төрбат нар тоноглолуудад эргэлт шалгалт хийхээр явах үед ээлжийн монтёр Т.Д К-8 зуухны ажиллагаанд залгаатай цахлгаан шүүлтүүрийн поль 1А-ийн сэгсрэх механизмын тулгуур изоляторын камер дотор хүчдэлд нэрвэгдэн осолдож улмаар ээлжийн монтёр Т.Д нас барсан байна.
Цахилгаан шүүлтүүр №8-ын поль 1А-ийн сэгсрэх механизмын өргөгч унасан гэмтлийн талаар зуухан цехийн ээлжийн дарга болон цахилгаан шүүлтүүрийн инженерүүдэд мэдэгдээгүйн улмаас дээрх осол гарах шалтгаан болсон аж. Талийгаач нь К-8 зуухны ажиллагаанд залгаатай цахилгаан шүүлтүүрийн поль 1А-ийн сэгсрэх механизмын тулгуур изоляторын камер луу орсон үедээ шулуутгасан өндөр хүчдэлд цохиулсан байх магадлалтай гэж үзжээ.
100 жилийн түүхтэй, 1400 гаруй ажилтантай энэ том үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилготой гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нь мэдээлэл өгөхөөс татгалзаж, утсаа салгаж байгаа нь харамсалтай. Хүний амь наснаас илүү үнэтэй АЛБАН ТУШААЛ гэж байдаггүй. Ажилтан нь амь эрсэдсэн байхад дарга нь өөрийгөө хамгаалж байгаа энэ үйлдэлтэй салбарын сайд, Улсын Ерөнхий сайд нь хариуцлага тооцвол яасан юм бэ!
Дээрх осол гарсантай холбоотойгоор тус үйлдвэрийн хяналтын алба шуурхай хуралдаж “зургаан заалт” бүхий хуралдааны шийдвэрийг гаргажээ. Дээрх зөвлөмжийн агуулгаас харахад “цахилгаан тоноглол байгууламжимд сэлгэн залгалт хийх үүрэгтэй ажилчид 1000В-с дээш хүчдэлийн тоноглолд ямар ч төрлийн засвар үйлчилгээ хийхийг хатуу хориглох”, цахилгаан байгууламж тоноглолуудын хүн хүрч болзошгүй хэсэгт “Анхааруулах”, “Хориглох” санамжуудыг байршуулах гэх мэт зургаан заалт орсон байна. Дээрх заалтуудаас дүгнэвэл Дөрөвдүгээр цахилгаан станцад цахилгааны осол гарч, хүн эрсэдсэн нь нотлогдож байна
IV-р цахилгаан станцад осол гарч, хүний амь эрcэдсэнийг яагаад НУУН ДАРАГДУУЛСАН юм бэ? Ү.Төмөрхуяг дарга аа!!! |
|